
Дуучин Jay-Z-ийн хувьд Olympic Park-т долдугаар сарын 13-нд болох энэ оны “European date” арга хэмжээнд оролцох бол Жастин Тимберлайк долдугаар сарын 12-ны баасан гаригт болох тоглолтнд рэппэр Snoop Dogg, Trey Songz,дуучин Жон Леженд нарын хамтаар оролцохоор болжээ. “Wireless Festival” нь 2005 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ удаагийн тоглолт анх удаа хатан хаан Элизабетийн Olympic Park-т зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байгаа юм. Olympic Park-т өнгөрөгч оны Лондонгийн зуны олимп болоод паралимп зохион байгуулагдсан билээ.
Э.АНХТУЯА