
Фото: loc.gov
Боолчлолыг халсан засварыг муж улсуудын дөрөвний гурав нь (тэр үеийн 36 мужийн 27 нь) хүлээн авсны дараа 1865 онд АНУ-ын конгресс баталсан юм. Зарим өмнөдийн мужууд эхлээд засварыг хүлээн аваагүй байгаад дараа нь баталжээ. Тухайлбал, Миссисипи мужид засварыг батлах ажиллагаа 1995 онд явагдахдаа гүйцэд хийгдээгүй байв.
Тэр алдааг Миссисипийн их сургуулийн Анагаахын төвийн профессор Ранджан Батра (Ranjan Batra) анзаарсан байна. Тэрээр Стивен Спилбергийн “Линкольн” киног үзсэнийхээ дараа муж тус бүр хэзээ хэрхэн Үндсэн хуулийн 13 дугаар засварыг баталсан бэ гэж судалжээ. Миссисипи мужид өнөөг хүртэл боолчлол албан ёсоор байгааг профессор олж илэрүүлсэн байв. Мужийн эрх баригчид засварыг баталсан баримтын хуулбараа АНУ-ын Холбооны реестрт илгээгүй орхигдуулснаас уг мужийн нутаг дэвсгэрт засвар хүчин төгөлдөр биш байлаа.
Батра ажлынхаа хүмүүстэй хамтран мужийн эрх баригчдад захиа бичсэн байв. Үүний дараа мужийн захиргаа АНУ-ын Үндэсний архивт шөөрдлагатай баримтыг илгээжээ. Хоёрдугаар сарын 7-ны өдөр Холбооны реестрийн ажилтнууд Миссисипи муж АНУ-ын Үндсэн хуулийн 13 дугаар засварыг баталгаажууллаа гэж албан ёсоор мэдэгдсэн байв.
Киногоор нь уг муж боолчлолоос салсан Авраам Линкольн 1861-1865 онуудад АНУ-ын ерөнхийлөгч байсан ба тэрээр Бүгд найрамдах намыг үндэслэгч нарын нэг юм. Линкольн улс төрийн карьерийнхаа эхнээс боолчлолын эсрэг байв. Түүнийг ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа өмнөдийн 13 мужаас бүрэлдсэн Конфедераци байгуулагдан тэд АНУ-ын бүтцээс гарснаа зарлажээ. Хойд ба өмнөдийн хоорондын иргэний дайны (1861-1865) дараа боолчлол АНУ-д халагдсан юм.