ОТ компани ханган нийлүүлэгчдийнхээ амжилтыг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.20-нд нийтлэгдсэн

ОТ компани ханган нийлүүлэгчдийнхээ амжилтыг тэмдэглэнэ

Оюутолгой  ХХК дэлхийн хэмжээний уул
уурхайн төслийг хамтран бүтээн байгуулж байгаа үндэсний олон зуун ханган
нийлүүлэгчдийнхээ амжилтыг өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт
тэмдэглэх гэж байна.

Тус
компанийн  Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей
“Монгол улсын гэрэлт ирээдүйг бүтээн байгуулахад бидэнд тусалж байгаа
бүх компаниуд болон Монгол ажилчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, эдгээр
шагналыг олгодог.

“Бид Монгол улсад зарцуулж байгаа хөрөнгө
оруулалтаа хамгийн өндөр түвшинд байлгаж, Засгийн газрын олон орлогыг
нэмэгдүүлж, Монгол улсын эдийн засагт шаардлагатай мэргэжлийн ур чадвар,
бизнесийн байгууллагуудыг хөгжүүлж байгаа.

Өнгөрсөн 2 жилийн
хугацаанд томоохон бүтээн байгуулалт хийж, хол замыг туулж чадсан. Энэ
арга хэмжээ Монголын олон аж ахуйн нэгж, байгууллагуудыг бидэнтэй
хамтран ажиллахад урамшуулан хөтлөнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн
ярьжээ.
Оюутолгой компаниас уламжлал болгон зохион байгуулдаг
“Эрдэнийн говь” ёслол  4 дэх жилдээ болж байгаа юм.  Ёслолын арга
хэмжээний үеэр өмнийн говийн жижиг, дунд ханган нийлүүлэгчдээс эхлээд
үндэсний томоохон компаниуд багтсан Оюутолгойн бүх ханган нийлүүлэгчдийн
ололт амжилтыг төрөл тус бүрээр шалгаруулдаг уламжлалтай аж.

Оюутолгой
компанитай 2012 онд хамтран ажилласан олон зуун компаниудаас 29 компани
9 ангилалд нэр дэвшжээ.  Тоног төхөөрөмж нийлүүлдэг жижиг, дундаас
эхлээд томоохон барилгын компаниуд энэхүү шагналд нэр дэвшсэн байна.
 
Өнгөрсөн
сарын сүүлээс анхны зэсийн баяжмалаа үйлдвэрлэж эхэлсэн Оюутолгой
компанийн хувьд “Эрдэнийн говь” ёслол  оны оргил амжилт, бүтээлийн нэг
болж буйгаараа онцлог юм.

Улсын хэмжээний найдвартай, тогтвортой
ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгохын тулд Оюутолгой компани 
хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ аль болох үндэсний бизнес, аж
ахуйн нэгжүүдээс худалдан авдаг.

2010- 2012 онд 1.4 их наяд
төгрөгийн (1.1 тэрбум ам.доллар) бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг
Монголын компани, аж ахуйн нэгжүүдээс худалдан авчээ.

Өнгөрсөн
онд Оюутолгой компанид ханган нийлүүлэлт хийсэн компаниудын 67 хувь нь
үндэснийх байсан бөгөөд энэ үзүүлэлтийг цаашид ч нэмэгдүүлэхээр ажиллаж
байгаа ажээ.

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж