
FIDE буюу ОУ-ын Шатрын Холбооны Ерөнхийлөгч Кирсан Николаевич Илюмжинов өнөөдөр Монголд айлчлан ирж байна. Тэрбээр 11.00 цагт Монголын Шатрын Холбооны удирдлагуудтай уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагаа, Олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцох аж.
Б.ЭНХ