Адтай Отгоо тайзнаа эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.20-нд нийтлэгдсэн

Адтай Отгоо тайзнаа эргэн ирнэ

“Шинэ үе” продакшны жүжигчин адтай Отгоо шинэ оны өмнөхөн амаржин охинтой болсон билээ. Гэхдээ тэрээр тийм ч удаан хугацаанд уран бүтээлээсээ завсарлахгүй нь ээ. Учир нь өчигдөр нээлтээ хийсэн “Сарны гөлөг” кинонд тэрээр дүр бүтээсэн бөгөөд нээлтийн ёслолд хэдийнэ “форм”-даа орчихсон гүйж яваа харагдав. Түүнийг харсан зарим хүн “Урлагийнхан өөр юм аа, төрөөд гуравхан сар болж байгаа гэхэд жавхаалаг байна шүү” гэж дуу алдаж байна лээ шүү.

А.БҮЖИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж