
Шинэ оны наймааны гол чиглэл нь тансаг эдлэл болж байна. Үнэтэй хувцас хунар, цаг, цүнх, гоёлын эдлэлд хятадууд гар татсангүй. Гэхдээ Худалдааны яам нь бөөний худалдааны эргэлт бага зэрэг буурсан гэв. Өнгөрсөн жилд бөөний худалдааны өсөлт 16,2 хувь байжээ.
McKinsey зөвлөх компанийн мэдээгээр 2015 он гэхэд дэлхийн тансаг эдлэлийн зах зээлийн хэмжээний гуравны нэг нь хятадуудад ноогдоно. Тэр үеэр нийт зах зээлийн хэмжээ нь 175 тэрбум ам.доллар болох юм. Одоо Хятад 145 тэрбум ам.долларын хэмжээтэй зах зээлийн 27 хувийг эзэгнэж байгаа юм.
Хятадын Сангийн яам тансаг эдлэлийн гаалийн татварыг нэмэхээр төлөвлөөд байгаа. Тансаг эдлэл гаалийн бага татвартай байх нь Хятадын нийгэмийн баян, хоосны ялгааг улам гүнзгийрүүлнэ гэж тэд үзэж байгаа юм. Статистикийн мэдээний дагуу 40 сая орчим хятад өдөрт хоёр доллараар голоо зогоодог амьжиргааны доод төвшинд амьдарч байгаа аж.