
Хүчирхэг гүрний тэргүүн хатагтайн шинэ үс засалтыг шар хэвлэлүүд янз бүрээр бичих болсон ч Мишель Обамагаас өөрөөс нь тодруулах нь тус шоуны хамгийн гол зорилго байсан бололтой. Учир нь нэрт дизайнер Карл Лагерфиелд Америкийн тэргүүн хатагтайн үсний засалтыг магтсан бол “Allure” сэтгүүл “Мишелийн шинэ үсний засалт залуу хэв маягтай ч зарим үед түүнийг маш хөгөмсөг хүүхэн мэт харагдуулж байна хэмээн шүүмжилжээ. Харин Нью-Йоркийн өндөр зэрэглэлийн үсчин Роберт Сюарт түүний үсний засалтыг хамгийн зөв сонголт хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн Мишелийн үс засалтанд хамгийн сэтгэл хангалуун байгаа хүн нь түүний нөхөр АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама гэнэ. Обама “Canal Plus”-т өгсөн ярилцлагандаа “эхнэрийн маань шинэ засалт надад их таалагдаж байгаа. Тэр үргэлж л хамгийн үзэсгэлэнтэй харагддаг” хэмээн ярьжээ.

