
ОХУ-ын Гадаад Хэргийн сайдын хүний эрхийн тусгай төлөөлөгч Константин Долговын өчигдөр мэдэгдснээр хүү өнгөрсөн сарын 21-нд нас барсан бөгөөд толгой, хөл, гэдсэндээ хүчтэй цохиулснаас үүдэлтэйгээр дотор эрхтэн нь гэмтлээс болж нас барсан аж. Харин Америкийн талаас хүүгийн үхлийн шалтгааныг тодруулахаар Экторын хүний биеийн бүтэц, эмгэг судлалын төвд задлан шинжилгээнд оруулсан бөгөөд задлан шинжилгээний хариу гарч, хүүгийн үхлийн шалтгаан тодрох хүртэл ямар нэгэн баривчилгаа хийгээгүй байна. Константин Долговыг ийн мэдэгдсний дараа АНУ-ын Төрийн департментийн албан ёсны төлөөлөгч Викториа Нуланд хүүгийн хэргийг албаныхан анхааралдаа авсан бөгөөд энэ асуудал дээр ОХУ-ын элчинтэй хамтран ажиллах болно гэдгийг мэдэгджээ.
Гуравхан настай орос хүүгийн амь үрэгдсэн энэхүү хэрэг Америк болон тус улсуудын хоорондох хүүхэд үрчлэлийн асуудалд маргаан үүсч, хориг тавьсны дараахан болсноороо ихээхэн анхаарал татаж байгаа аж.
Америкчууд сүүлийн үед Оросоос хүүхэд үрчилж авах нь ихэссэн бөгөөд Америкчууд орос хүүхэд үрчлэн авахыг хориглосон хууль батлагдахаас өмнө 1000 орчим орос хүүхэд Америкт үрчлүүлсэн тухай АНУ-ын Төрийн департментаас мэдээлжээ.