Өнгөрсөн долоо хоногт Уильямс Дохагийн тэмцээний шигшээд шалгаран Белорусийн Виктория Азаренко-д хожигдсон байв. Хэдийгээр хожигдсон ч гэсэн Америк бүсгүй чансааны нийт оноогоороо Азаренкогийн оронд нэгдүгээрт бичигдлээ. Энэ жилийн "Австралийн нээлттэй тэмцээн"-нд түрүүлсэн Азаренко жагсаалтын хоёрт бичигдлээ.
Гучин нэгэн настай Уильямс эмэгтэйчүүдийн теннисний түүхэнд хамгийн өндөр настай дэлхийн тэргүүн теннисчин болж байна. Өмнө нь гучин насандаа 1995 онд WTA-гийн чансааг Крис Эверт тэргүүлэн амжилтын эзнээр 18 жилийн турш явж иржээ.
Чансааны эхний аравт үүнээс өөр өөрчлөлт гарсангүй. Оросын теннисчин Мария Шарапова гуравт түүний араас Польшийн Агнешка Радваньская, Хятадын На Ли нар бичигдсэн байгаа.