Н.Түвшинбаяр аваргын бие сайн байна

Хуучирсан мэдээ: 2013.02.19-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр аваргын бие сайн байна

Монголын Улсын Гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр АНУ-ын Нью-Йорк хотын эмнэлэгт хагалгаанд орж амжилттай болжээ.

Монголын ард түмний бахархал болсон олимпийн аваргын бие сайн байна гэлээ. Түүний хагалгаа маш хүндэд тооцогдож байсан юм. Түүнийг цаашид барилдах эсэх нь хагалгаа амжилттай болохоос шалтгаалахаар байлаа. Харин УИХ, Засгийн газрын гишүүн, МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулгын найз АНУ дахь Монголын хүндэт консул Кармен Кэбелл Баффало хот дахь Нью-Йорк мужийн их сургуулийн Спортын анагаах ухааны салбар сургуулийн эмч Жон Марцотой холбож өгсөн нь энэхүү хагалгаа амжилттай болох үндсийг тавьжээ. Н.Түвшинбаяр өмнөх хагалгаагаа ч мөн энэ эмчээр хийлгэж байсан билээ. Н.Түвшинбаяр аваргын гэргий саяхан төрсөн тул түүнийг асрахаар багын найз Монгол Улсын заан М.Өсөхбаяр хамт АНУ-д байгаа аж. 

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж