
-Хэргийг хянах явц ямар шатандаа яваа вэ?
-Эмнэлэгт эмчлүүлэгсэд хордсон гэх энэхүү хэргийг хянаад, эрүүгийн хэрэг үүсгэж шалгах шаардлагагүй гэж үзэн хэргийг өнгөрсөн сард хэрэгсэхгүй болгосон.
-Ямар учраас?
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эмчилгээ, эм, тарианд ямар нэгэн “но”-гүй байсныг тогтоосон. Тус эмнэлэг мөн Эрүүл мэндийн яамнаасүйл ажиллагаа явуулах эрхтэй байсан. Ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байгаагүй.
-Хордсон эмчлүүлэгчид гомдолгүй гэсэн юм уу?
-Эмчлүүлэгсэд хордож, сүртэй юм болоогүй юм билээ. Нэгнийх нь бие жаахан эвгүйтлээ гэхэд нь бусад нь дагаад хямарсан юм шиг байгаа юм. Дүүргийн эмнэлэгт эмчлүүлгэсдийг хэвтэн эмчлүүлсэн. Ямар нэгэн эмгэг илрээгүй. Эмнэлгийн захирал Б.Цэндсүрэн эмчлүүлэгсдийн эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан.
-Б.Цэндсүрэн захирал мэргэжлийн бус, эмчилгээ хийх эрхгүй байсан гэж үнэн үү?
-Тухайн үед захирал нь эмчилгээ хийгээгүй. Б.Цэндсүрэн нь эмнэлгийн захирал, заавал мэргэжлийн хүн байх ёсгүй шүү дээ.
Эргэн сануулахад, тухайн өдрийн эмчилгээнд “Рибоксин”, “Витамин С”, “Витамин РР”, “Натри салицилат”, “Метрогель”, “Кали смесс” зэрэг эм тариа хийсэн, эмчилгээг хийлгэсний дараахан эмчлүүлэгсдийн бие тавгүйтэж, толгой эргэх, чичрэх, халуурах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрч, яаралтай түргэн тусламжийн машинаар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлсэн. Харин цагдаагийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар эмчлүүлэгсэд хордоогүй, түр зуурын шоконд орсон төдий хэрэг байсан гэдгийг тогтоожээ.
Ямартай ч хэрэг гарсны дараахан буюу хоёр хоногийн дараа Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус эмнэлгийн үйл ажиллагааг цуцалж, эмчилгээ эрхлэх эрхийг нь хураасан. Нэгэнт мэргэжлийн байгууллагаас тус эмнэлгийн үйл ажиллагаа, эмчилгээнд зөрчил байгаагүйг тогтоож, эмчлүүлэгсэд хордолгүй, биеийн байдал нь нэгэнт сайжирсан тул энэхүү хавтаст хэргийг ийнхүү хаасан аж. Харин цаашид хувийн эмнэлгүүдийг энэ мэт алдаа гаргахгүй, стандартын дагуу, аюулгүй эмчилгээг иргэдэд үзүүлж байна гэдэгт найдъя.