“Соронз”-ын шинэ дугаар гарлааХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Энтертайнмент 2013-02-19Сэтгүүл зүйн ертөнцөд цаг үргэлж дуулиан тарьдаг “Соронз” сэтгүүлийн шинэхэн дугаар уншигч таны гарт очиход бэлэн боллоо. Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн хамгийн хүртээмжтэй, шилдэг сэтгүүлийн ээлжит дугаар эхний хуудаснаасаа л уншигч танд чинжүү мэт амтагдана гэдэгт итгэлтэй байна. Алгын чинээ хүүдээ алтан I phone бэлэглэсэн эрхэм хэн болох, толгой дээрээ тэрбумын үнэтэй гоёл залсан “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ, “Шим”-ийн Л.Цандэлэг, “Симба” Ц.Батсайхан тэргүүтэй эрхмүүдийг дурандаж, тэргүүн баян өв залгамжлагч Н.Цэлмүүнийг экс нөхөр нь хэрхэн шоконд оруулсныг, экс гишүүн Р.Эрдэнэбүрэн хамгаалагчид чихдүүлсэн гээд онц сонирхолтой мэдээллийг багцлан хүргэж байна. Үүгээр ч зогсохгүй дээдсийн хүүхнүүд шиншиллагийн арьсан гоёлоос зугтаж эхэлснийг, “Алтны магнат” Ц.Мянганбаярын отгон охин Эрдэнэтэд сурч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилынх бүл нэмсэн гэх мэт цоо шинэ мэдээллийг сонирхолтой папараци зургийн хамт хүргэж байна. Дуулиан шуугиан, хөшигний ар дахь нууцлаг бүхнийг олонд ил болгодог “Соронз” энэ удаа бэлтэй эрчүүдтэй амьдрал холбосон ч, үнсгэлжин болж чадаагүй олны танил бүсгүйчүүдийг “Түүний мөнгөөр чи жаргахгүй” уриан дор онцолж байна.Үүний зэрэгцээ Ш.Сайхансамбуу, Д.Арвин гишүүн, Асашёорюү тэргүүтэй уул тахих нэрийдлээр дархан цаазат газруудыг өөрийн эзэмшил болгосон эрхмүүдийг ч нэрлэж байна. Шинэ дугаарын зочноор шри шри бяcалгалын Ц.Саран багш уригдаж, дэлгэрэнгүй ярилцлага өгснөөр өөрийг нь нас барсан гэх цуурхал тараасан хүмүүст хариулт өгч, дуулиан шуугианд цэг тавилаа. Энэ мэтчилэн 14 хоногийн хамгийн содон, гаж хувцаслалттай хатагтай нар “Соронз”-ын дуранд өртөж, бизнесмэнүүд өрөөндөө яагаад барын зураг өлгөдөг болсныг, Э.Бат-Үүл баатарын хулгайн хэрэг, баячуудын охидыг “Mr Dog’s”-ын Хөлөгөө хуйлруулж эхэлснийг, Японы хатан хааныг бишрүүлж явсан тэргүүн хатагтайн төрх, Даян аварга А.Сүхбатын залуу гэргий дуучин болсон гээд онц сонирхолтой мэдээллийг зөвхөн “Соронз”-оос л мэдрэх болно.“Соронз” таныг соронз мэт татна.ХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
ТОЙМ:Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн бол Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэхийг хүслээ2025-06-01