
-Албан тушаалтнууд Хувийн ашиг сонирхлын болон ХОМ-ээ хэдэн хувьтай мэдүүлсэн бэ?
-Улсын хэмжээнд урьдчилсан тоогоор нийт 47800 албан тушаалтнаас хөрөнгө оруулгын болон хувийн ашиг сонирхлын тухай мэдүүлгийг энэ сарын 5-ныг хүртэл хүлээн авч, дууслаа. Нийт албан тушаалтны 99.91 хувь нь мэдүүлгээ ирүүлсэн байна.
-Төрийн өндөр албан тушаалтнаас хоёр хүн мэдүүлгээ өгөөгүй гэх мэдээлэл хэвлэлээр гараад байна. Энэ үнэн үү?
-Нийт 255 буюу төрийн өндөр албан тушаалтнууд 100 хувь мэдүүлгээ гаргаж өгсөн.
-Хэзээ нэгдсэн дүн гарах вэ?
-Нийтдээ 110 байгууллагаас ирэх гуравдугаар сарын нэгэн гэхэд манайд тайлан ирэх ёстой. Тэр үед нэгдсэн дүн гарна.
-ХОМ болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ цаг тухайд нь мэдүүлээгүй, мэдүүлэхээс татгалзсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Авлигын эсрэг хуулинд зааснаар мэдүүлэг гаргаагүй албан тушаалтныг ажлаас халах хариуцлага хүлээлгэдэг. Харин хүндэтгэн үзэх шалтгаантайгаар мэдүүлгийг хугацаа хожимдож мэдүүлсэн бол сануулах арга хэмжээ авдаг. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаан нь тодорхой биш бол албан тушаалаас нь халах хариуцлага тооцно.