
Гадаад худалдааны тэнцэл энэ оны хоёдугаар сарын 15-ны байдлаар 285.4 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеэс 31.8 сая ам.доллар буюу 10 хувиар буурсан байна. Нийт экспортод зэсийн баяжмал 29.1 хувь, нүүрс 26.7 хувь, төмрийн хүдэр 12.2 хувь, боловсруулаагүй газрын тос 11.7 хувь, цайрын хүдэр, баяжмал 6.0 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 3.8 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 1.9 хувь, молибдений хүдэр ба баяжмал 1.4 хувь, үлдсэн 7.2 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн тус тус эзэлжээ.
Автобензиний импорт өмнөх оны мөн үеийнхээс биет хэмжээ 11.5 мян.тонн, үнийн дүн нь 11.6 сая ам.доллар, суудлын автомашины импортын биет хэмжээ 1319 ширхэг, үнийн дүн 20.4 сая ам.доллар, ачааны машины биет хэмжээ 821 ширхэг, үнийн дүн 26.5 сая ам.доллар, гурилын импортын биет хэмжээ 11.2 мян.тонн, үнийн дүн 2.8 сая ам.доллар, цагаан будааны биет хэмжээ 270.4 тонн, үнийн дүн 0.2 сая.ам.доллараар буурчээ.
Э.ГАН