
Сүүлийн үед алдарт Грэммийн шагнал гардуулах ёслолд оролцохоос эхлээд цаг зав багатай байсан Адель "Боломж гарвал гэр бүл, ойр дотны найзууд дээрээ зочлон тэдэнтэй хамтдаа цагийг өнгөрүүлэх дуртай" хэмээн “Daily Star”-т ярилцлага өгчээ. Тэрээр гэртээ ганцаараа байхыг хамгийн их үзэн яддаг гэнэ. Өнгөрөгч онд анхны хүүхдээ төрүүлсэн хөгжмийн ертөнцийн од, шинэхэн ээжийг бас нэгэн сорилт хүлээж байгаа нь ирэх долоо хоногт болох “Алтан бөмбөрцөг” кино наадам юм. Тэрээр уг хүндтэй наадамд алдарт Жеймс Бондын сүүлийн цуврал “Skyfall” уран бүтээлээрээ киноны шилдэг дууны төрөлд нэр дэвшээд байгаа билээ.
Э.АНХТУЯА
