Хан-Уул дүүргийн XI хороонд буюу Зайсанд байрлах “Грийн велла” хотхоны байрны гражид гал гарч, зургаан машин шатсан осол уржигдар өдөр гарсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр “Ланд круйзер”, “Бенз”, “Рэнж ровер” зэрэг зургаан машины гурван машин нь бүрэн шатсан ажээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Бид машин шатлаа гэх дуудлагын дагуу цаг алдалгүй очиж унтрааж чадсан. Галын шалтгааныг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хэлтэс болон шинжээчид ажиллаж байгаа” гэв.
Д.ЖАРГАЛ