Солонгос хэлний шалгалтанд өөрчлөлт оржээ

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

Солонгос хэлний шалгалтанд өөрчлөлт оржээ

Энэ оноос эхлэн БНСУ-д гэрээгээр зорчих иргэдийн өгдөг солонгос хэлний шалгалтанд өөрчлөлт оржээ. Энэ тухай монгол дахь БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын (АҮХНХЭГ) сайтад (www.monkor.net) шалгалтын талаар мэдээлсэн байна.

Өмнөх онуудад нийтэд ил тестийн эмхтгэлээс даалгаварыг боловсруулдаг байсан бол энэ жилээс эхлэн солонгос хэлний стандарт сурах бичгэнд үндэслэн 100 хувь нийтэд ил бус даалгавараас боловсруулахаар болсон байна. Мөн хэлний шалгалтыг энгийн болон тусгай гэсэн хоёр хувилбараар авах аж. Тухайлбал, анх удаа солонгос хэлний шалгалт өгөх гэж буй хүмүүс энгийн шалгалтанд хамрагдаж ирэх долдугаар сард бүртгүүлэх аж. Мөн солонгос улсад ажиллаж байгаад ирсэн иргэд дахин явахыг хүсвэл тусгай шалгалтанд орох бөгөөд энэхүү шалгалтын бүртгэл нь энэ сарын 25-наас эхэлж байна.

Шалгалтын талаарх мэдээлэлийг Монгол дахь БНСУ-ын АҮХНХЭГ-ын вэб сайт болох www.monkor.net-д тавигдах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авч болно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж