ОХУ-д цахим гарын үсгийг нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

ОХУ-д цахим гарын үсгийг нэвтрүүллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев  энэ сарын 6-нд цахим гарын үсэгтэй болох холбооны хуулинд гарын үсэг зурснаар ОХУ 8-наас эхлэн цахим гарын үсэг нэвтрүүлж байна.

Иргэд болон хуулийн этгээд тоогоор илэрхийлсэн гарын үсэгтэй болж байгаа бөгөөд энэ нь өмнө нь цаасан дээр зурдаг гарын үсгийг орлох юм. Тоон гарын үсгийг цахим бичиг баримтад хэрэглэх аж. Хоёр төрлийн буюу энгийн болон онцгой гэсэн тоон гарын үсэг байна. Харин онцгой гарын үсэг дотроо мэргэжлийн болон мэргэжлийн бус гэсэн хоёр ангилалтай.

Цахим гарын үсгийг баталгаат төвүүд хариуцах бөгөөд холбооны бүрэн эрхт байгууллагууд эдгээр төвийн үйл ажиллагааг зохицуулах юм. Төвүүд иргэдэд гарын үсгийн түлхүүр бичилт болон гарын үсгийг шалгах зааварчилгааг өгөхөөс гадна баталгааны гэрчилгээг олгохоор хуулинд заажээ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж