Зургаан аж ахуй нэгжийг түр хугацаагаар хаажээ

Хуучирсан мэдээ: 2013.02.17-нд нийтлэгдсэн

Зургаан аж ахуй нэгжийг түр хугацаагаар хаажээ

Сар шинийн баяртай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бууз, банш, хэвийн боовны үйлдвэрлэл болон хүнсний худалдаа явуулдаг аж ахуй нэгжид сар шинийн баярын өмнө шалгалт хийжээ.

Нийт 523 аж ахуй нэгж, 46 салбарт шалгалт явуулж,1678 зөрчил 70 гаруй хувийг нь газар нь дээр нь улсын байцаагч арилгуулсан байна. Шалгалтын дүнгээр зургаан аж ахуйн нэгж, дөрвөн салбар, нэг объектын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 48 нэр төрлийн 161,75кг, 2857 ширхэг, 1683,9 мян. төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгаж, шошгын зөрчилтэй, 68 нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг буцаалт хийлгэжээ.

Мөн зөвшөөрөлгүй худалдаа хийсэн бүтээгдэхүүний орлогыг улсын өмчид шилжүүлж, 28 нэрийн 241 ширхэг архийг акт тогтоон хураажээ. Хууль тогтоомж, стандарт дүрэм, журам зөрчсөн 79 аж ахуйн нэгж, иргэнд нийт 468 заалт бүхий 78 албан шаардлага хүргүүлж, 64 байгууллагад 9658.0 мянган төгрөгийн, 40 албан тушаалтанд 2683.4 мянган төгрөгийн, 151 иргэнд 4950,0 мянган төгрөгийн нийт 17291400 төгрөгийн шийтгэвэр ногдуулж, барагдуулсан байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж