Иран Америкийн онгоцыг хуулбарлан үйлдвэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2013.02.17-нд нийтлэгдсэн

Иран Америкийн онгоцыг хуулбарлан үйлдвэрлэж байна

Ираны IRTV телевизийн  суваг Америкийн ScanEagle маркийн нисгэгчгүй онгоцыг хуулбарлан үйлдвэрлэж байгаа үйлдвэрийн дамжлагыг харуулав. Зарим кадрт уг аппарат яг тэр чигээрээ хуулбарлагдсан ба зарим нь арай өөр, хойд далавч нь V маягаар хийгдсэн байжээ. Мөн кадрт өөр хоёр төрлийн аппарат орсны нэг нь гадаад төрхөөрөө америкийн RQ-7 Shadow онгоцыг санагдуулж байна гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байлаа.

ScanEagle-ийн хуулсан үйлдвэрлэл. Фото: IRTV

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр Исламын хувьсгалын манаа корпус Ойрхи Дорнодод тагнуулын нислэг хийж байсан америкийн аппаратуудын нэг ScanEagle-ийг буулган авсан тухай зарласан юм. Хожим АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин ганц ч тийм аппаратаа алдаагүй гэсэн байлаа. Мөн хэсэг хугацааны дараа Иран дахин хоёр аппаратыг буулган авснаа хэлж байв. Тэр үед Ираны нисэх хүчний командлагч, бригадын генерал Амир Али Хаджизадех (Amir Ali Hajizadeh), өөрийн үйлдвэрүүдэд нисгэгчгүй технологийг хуулан хийж байгааг зарласан юм. Тэднийг флотын онгоцнуудаасаа хөөргөн ашиглана гэж генерал хэлсэн байв. ScanEagle гэх америкийн нисгэгчгүй онгоцнууд хэд хэдэн орны зэвсэгт хүчинд байдаг ба тэднийг хөлөг онгоцноос хөөргөн зуугаад км-ийн зайд тагнуул хийлгэдэг. Гэхдээ Ойрхи Дорнодын байлдааны ажиллагаанд оролцдог орнуудын аль нь ч тийм онгоцоо алдаагүй хэмээж буй. Гэтэл 2011 оны арванхоёрдугаар сард Иран Америкийн RQ-170 Sentinel аппаратыг олзолсон бөгөөд түүнийг хуулбарлан үйлдвэрлэж эхэлсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж