
Дуучин Кэти Перри хөгжимчин Жон Майертэй болздог болоод багагүй хугацаа өнгөрч байна. Харин уржигдар болж өнгөрсөн Валентины баяраар хосууд зоог барихаар гадуур гарах үед Кэти Перри зүүн гарын ядам хуруундаа зүрхэн хэлбэртэй бадмаараг шигтгээтэй бөгж зүүсэн байжээ. “Mail Online”-ийн мэдээлснээр Кэти Перри ядам хуруундаа бөгж зүүсэн нь хосуудыг Валентины баяраар сүй тавьсныг гэрчилж байгаа аж. Кэти Перри, Жон Майер нар өнгөрсөн пүрэв гаригийн үдэш Лос-Анжелес хотын Брэнтвуд дүүрэгт орших “Vincenti” ресторанд романтик оройн зоог барьсан байна. Хосын баярын оройн зоогондоо Кэти Перри улаан туузаар хээлэн чимсэн цагаан урт даашинзаар гангарч ирсэн бөгөөд найз залуу Жон Майерийн гараас хөтлөн жаргалтайгаар инээмсэглэж байжээ. Үүнээс өмнө өнгөрсөн Зул сарын баяраар Кэти Перри найз залуу Жон Майерийг Санта-Барбара хотод амьдардаг эцэг, эхийнхээ гэрт урин, хамтдаа баяр тэмдэглэсэн билээ.
Одоогоор хосуудын хэн, хэн нь сүй тавьсан эсэх талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
Б.АНХТУЯА