
Сар шинийн өмнөх өдрүүдээс эхэлж ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны мэдлийн байрыг зарсан, зараагүй, түрээсэлсэн гэх мэдээллүүд хэвлэлд цацагдах болсон. Тэгвэл энэ бүхнийг тодруулах зорилгоор УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гадаад улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамдын төсвийн гүйцэтгэлийг хянаж, шалгах ажлын хэсэг байгуулагдсан байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дээрх гишүүд багтсан тул эхний ээлжинд Герман, ОХУ-д байгаа Монгол Улсын Элчин сайдын яамны санхүү, төсвийн гүйцэтгэлийг шалгахаар явах гэж буй нь энэ аж. Ажлын хэсгийнхэн хоёрдугаар сарын 17-25-ныг хүртэл ажиллана гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэллээ.
Г.ДАРЬ