Монголын киноны хэлэлцүүлэг Берлинд болов

Хуучирсан мэдээ: 2013.02.16-нд нийтлэгдсэн

Монголын киноны хэлэлцүүлэг Берлинд болов

"Берлинале" олон улсын кино наадмын үеэр зохион байгуулж буй зургадугаар "Синема Тотал" кино наадмын хүрээнд Монголын кино урлагийн тухай „FilmTalk“ хэлэлцүүлэг энэ сарын 12-ны өдөр Берлин хотноо болов.

Монголын кино урлагийг танилцуулах уг арга хэмжээг Берлин дахь Монголын ЭСЯ, "Синема Тотал" кино наадмыг зохион байгуулагч Унгарын соёлын төв "Коллегиум Хунгарикум" хамтран зохион байгуулсан бөгөөд арга хэмжээг нээж ЭСЯ-ны соёлын атташе Ч.Батбилэг, тус төвийн захирал К.Тогай нар үг хэлэв.

Oлон улсын кино урлагийн нийт 50 гаруй төлөөлөгч оролцсон уг хэлэлцүүлэгт Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Н.Оргил, кино найруулагч С.Батмөнх нар оролцож, Монголын соёл, кино урлагийн тухай дэлгэрэнгүй танилцуулга хийж, уригдсан зочидтой "Берлинале" кино наадмаар гарч буй кино бүтээлүүдийн тухай сэтгэгдлээ хуваалцав. Хэлэлцүүлэгийн үеэр "Эгшиглэн" хамтлаг Монголын язгуур урлагийн тоглолт хийв.


 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж