Сонгуулийн хороо эрх баригч намыг хаахын төлөө байна

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хороо эрх баригч намыг хаахын төлөө байна

Тайландын Сонгуулийн үндэсний хороо олонхийн саналаар эрх баригч
эвслийн гол хүчин болсон Ардчилсан намын үйл ажиллагааг хаахын төлөө
санал өглөө гэж The Nation агентлаг дамжуулав. Зохих шийдвэр гаргах тухай өргөдлийг тэд Тайландын Үндсэн хуулийн шүүхэд гаргах гэнэ.
Тус орны ахмад намуудын нэг ба эрх баригч эвслийн гол хүчин болсон намыг хууль бусаар санхүүжигдсэн гэж буруутгаж байна. Ардчилсан намын хэргийг Үндсэн хуулийн шүүх авч үзэхээс өмнө түүний материалыг Ерөнхий прокурорт хүргүүлэх ажээ. Тайландын химийн аж үйлдвэрийн тэргүүлэх компаниудын нэг TPI Polene ардчилагч нарын санд хууль бусаар 258 сая бат буюу найман сая ам.доллартай тэнцэх мөнгийг өгсөн байжээ. Намын зүгээс хэзээ ч тийм их мөнгө авч байгаагүй бөгөөд үүнийг намын удирдах тушаалтнуудын хэн нэгнийх нь хамаатан садан намын нэрийг ашиглан хувийн бизнесээ хийсэн байх гэж  үзэж байгаа ажээ.
Ардчилсан намын толгойлсон эрх баригч эвсэл 2008 оны арванхоёрдугаар сараас хойш засгийн эрхэнд гараад байгаа юм. Сүүлийн үед Засгийн газрын талынхан ба хуучин ерөнхий сайд Таксин Чинаватыг дэмжигч улаан цамцтануудын хоорондын сөргөлдөөн хурцдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж