Хоёр машин замын хажуу руу өнхөрч, осолджээ

Хуучирсан мэдээ: 2013.02.15-нд нийтлэгдсэн

Хоёр машин замын хажуу руу өнхөрч, осолджээ

Өнгөрсөн лхагва гарагт Дархан явах замд хоёр машин замын хажуу руу өнхөрч осолдсон хэрэг гарчээ. Жолооч нар гулгаатай замд хурд хэтрүүлэн давхиснаас машин нь замаас гарч өнхөрсөн байж болзошгүй байгаа аж.

Түүнчлэн энэ мэт замын халтиргаанаас үүдэлтэй хэд хэдэн осол уг зам дагуу гарсан байна. Тиймээс хөдөө орон нутгийг зорих иргэд өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалж, хурд хэтрүүлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Ж.ОТГОН

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж