А.Карелин дүрмийн өөрчлөлтөд бурууг тохов

Хуучирсан мэдээ: 2013.02.15-нд нийтлэгдсэн

А.Карелин дүрмийн өөрчлөлтөд бурууг тохов

Чөлөөт, сонгомол бөхийг 2020 оны олимпийн үндсэн 25 төрлийн тоонд багтаагаагүй тухай мэдээллийг бид хамгийн түрүүнд эх орондоо цацсан билээ. Тэгвэл Грекийн Олимпийн хорооноос өгсүүлээд олон улсын олимпийн хороод энэ талаар дургүйцэл, шүүмжлэлээ илэрхийлсээр байна. Үүнтэй зэрэгцэн алдарт бөх Александр Карелин ярилцлага өгөхдөө юунаас болж ийнхүү чөлөөт бөх, сонгомол бөх олимпоос гадуурхагдах хэмжээнд хүрсэнд дүгнэлт өгсөн байна.

“Сүүлийн 20 жилийн хугацаанд дүрмээ 25 удаа өөрчилсөн. Насаараа бөх үзсэн хүмүүс хүртэл өнөөдөр тэмцээн үзэж суухдаа нэгнээсээ “Сая яг ямар мэх хийсэн гээд оноо өгчихөв өө?” гэж асуудаг болжээ. Үнэндээ дэвжээ, өмсгөлөөс өөр зүйл чөлөөт, сонгомол бөхөд үлдсэнгүй. Гэхдээ бид бөхөө олимпийн төрөлд үлдээхийн тулд одоо л хамтран зүтгэх хэрэгтэй” гэж Карелин өгүүлсэн байна.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж