Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга
С.Тунгалаг 2005-2009 оны хооронд өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, эрүүл мэндийн
даатгалаас 200 гаруй сая төгрөг завшсан хэрэгт холбогдсон юм. Хэргийг Улсын
мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж,
Эрүүгийн хуулийн 150, 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Одоогийн байдлаар тус эмнэлгийн 26 эмч, ажилчдын баримт материалыг шалгаж, 370
гаруй өвчтөний түүхийг шалгажээ. Цаашид 1000 гаруй өвчтөний түүхийг шалгах юм
байна. Мөн тус эмнэлгийн зарим албан тушаалтныг албан тушаалаас нь
түдгэлзүүлэхээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс ажлын хэсэг байгуулан
ажиллаж байгаа аж.
С.Отгон