“Петро Чайна”-гийнхан ажил хаях уу?

Хуучирсан мэдээ: 2013.02.15-нд нийтлэгдсэн

“Петро Чайна”-гийнхан ажил хаях уу?

Дорнод аймгийн Матад суманд газрын тосны хайгуул, олборлолт хийдэг “Петро Чайна Дачин тамсаг” компанийн 250 монгол ажилтан цалингаа 50 хувиар нэмэгдүүлэх  шаардлага тавьж ажил хаялт зарлахаа түр хугацаагаар хойшлуулаад байгаа юм. Энэ тухай “Петро Чайна Дачин тамсаг” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга н.Эрдэнэбатаас тодрууллаа.


-Өнгөрсөн сард танай ажилчид ажил хаялт зарлахаа мэдэгдээд байсан. Ямар учраас ажил хаялт зарлахаа хойшлуулсан бэ?

-Манайх 100 хувь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани. Манай удирдлагууд сар шинийн баяраа тэмдэглэхээр нутаг руугаа яваад ирээгүй байна.Явахын өмнө удирдлагууд “Ажилчдын цалинг нэмэгдүүлэх талаар БНХАУ дахь удирдлагуудтайгаа зөвшилцөөд ирнэ, ажил хаяхаа түр хүлээж байхыг биднээс хүссэн. Тиймээс бид ажил хаяхаа энэ сарын 25 хүртэл хойшлуулаад байна.

-Одоогоор ажилчдын цалин дунджаар хэдэн төгрөг байгаа вэ?

-Монгол ажилчид дунджаар 300 ам.долларын цалин авч байгаа. Үйлчлэгч, хамгаалагч нар 100 ам.долларын цалин авдаг. Гэтэл Хятад ажилчид 2500 орчим ам.долларын цалин авч байгаа. Бид үндсэн цалингийн доод хэмжээг 300 ам.доллар болгож, цалинг 50 хувиар нэмэхийг шаардаж байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж