Чернобылийн АЦС-ын дээвэр хэсэгчлэн нуржээ

Хуучирсан мэдээ: 2013.02.15-нд нийтлэгдсэн

Чернобылийн АЦС-ын дээвэр хэсэгчлэн нуржээ

Чернобылийн атомын цахилгаан станцын ажиллагаагүй машины заалны дүүжин бетон хана болон дээврийн хэсэг нурсан байна. Украины Онцгой байдлын яамнаас цацраг идэвхт бодис алдагдсан зүйл байхгүй гэж мэдэгдэв.

Чернобылийн АЦС-д дөрөвдүгээр блокийн машины заалны дээвэр болон дүүжин бетон хаалтнууд цасны хүндийг даалгүй нуржээ. Нийт нурсан хэсгийн талбай 600 кв.метр болсон байна. Энэ хаягдмал талбайд цацраг идэвхт бодисын өөрчлөлт гараагүй ч экологичид түгшиж буйгаа илэрхийлж байна. 1986 онд дэлбэрсэн АЦС-ын тогооноос 70 метрийн зайд дээвэр, хана нурсан гэнэ.

Олон улсын экологийн “Greenpeace” байгууллагын төлөөлөгч Владимир Чупров болсон хэрэг явдлыг цацраг идэвхт бодисын үзүүлэлт өөрчлөгдөөгүй ч, түгшүүртэй мэдээ гэв. “Энэ бол муу дохио. Хэрэв ханууд машины заалд нурсан бол ослын тогооны бетонон бүрхүүл нурахгүй гэсэн баталгаа алга байна” гэж тэр анхаарууллаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж