
Өнгөрөгч онд дараалан долоон цомог гаргаж уран бүтээлийн хувьд амжилттай байсан тэрээр сүүлийн жилүүдэд мөн хэрэг зөрчил гаргаж цагдаа нарт баривчлагддагаараа алдартай болоод байгаа. Учир нь 2002 онд авто замын зөрчил гаргаж Лос-Анжелосын шоронд хоригдож байсан тэрээр 2011 онд мөн хар тамхитай холбоотой хэргээр долоон сарын турш Аризонагийн шоронд ял эдэлж байжээ. Зарим шар хэвлэлүүдээр түүнийг хар тамхи мансууруулах бодис, авто замын зөрчил, татвараас зайлсхийсэн хэргүүдээр бараг арав гаруй удаа баривчлагдаж байсан тухай өмнө нь мэдээлж байсан гэнэ.
Өдгөө 42 настай DMX 2010 онд 11 жилийн турш хамтдаа амьдарсан дөрвөн хүүхдийн нь ээж, эхнэр Ташерагаас салжээ.
Э.АНХТУЯА