Киргизийн нийслэлийг Жалал-Абад эсвэл Ошид шилжүүлэх гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Киргизийн нийслэлийг Жалал-Абад эсвэл Ошид шилжүүлэх гэнэ

Киргизийн ерөнхийлөгч Курманбек Бакиев Оросын сэтгүүлч нарт ярилцлага өгөхдөө  тус улсын нийслэлийг Жалал-Абад эсвэл Ош хотод шилжүүлэх саналаа хэлжээ. Эдгээр хотын аль нэгэнд засгийн шинэ бүтэц гарч ирэхийг тэр үгүйсгэсэнгүй. Одоо Бакиев Киргизийн өмнөд нутагт байгаа ба тэрээр энэ сарын 12-ны өдөр тэнд өөрийн талынхны цуглааныг хийлгэхдээ түр Засгийн газрыг хууль бус гэж  зарлажээ. Мөн тэрээр шинэ засгийн газрын төлөөлөгч нарыг дээрэмчин алуурчид гэж нэрлэсэн байна. Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал дөрөвдүгээр сарын 6-нд эхлээд олон нийтийн үймээн болон хувирч үр дүнд нь сөрөг хүчин засгийн эрхийг авч түр засгийн газар байгуулжээ. Түр Засгийн газар Бакиевт эрх мэдлээсээ татгалзвал эрүүгийн мөрдлөгөөс чөлөөлнө гэсэн байна. Хожим түр Засгийн газрын орлогч сайд Алмаз Атамбаев мэдэгдэхдээ Бакиевыг барих тусгай ажиллагааг явуулна гэсэн юм. Хэрэв өөрийг нь хөнөөхөөр оролдвол Киргизийг цусанд живүүлнэ гэж Бакиев өөрийн талынханы цуглаан дээр хэлжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж