
Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээх харагчин усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ний морин цагт Монголын Ардчилсан Холбооны анхдагчид ардчиллын ордондоо цуглан ахмад буурлуудаа хүлээн авлаа. Энэ үеэр МоАХ-ны дарга Х.Баттулга болоод аймаг, дүүргийн удирдлагууд ардчиллын оронд цугласан 300 орчим ахмадуудынхаа амар мэндийг эрэн золгож одон буй Луу жилээ дүгнэн, ирж буй усан могой жилийн өнгийг хэлэлцлээ. Мөн зарим хүмүүсийг МоАХ-ны дээд шагнал эрх чөлөөний одонгоор шагнасан байна.
Т.МАША