Өмнөд Африкт есөн хүүхэд аянганд цохиулжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.14-нд нийтлэгдсэн

Өмнөд Африкт есөн хүүхэд аянганд цохиулжээ

Өмнөд Африкийн нийслэл Йоханнесбург хотод  энэ долоо хоногийн эхээр хоёр өдөр дараалан аянга, дуу цахилгаантай бороо орсноос есөн хүүхэд аянганд цохиулан гэмтэж бэртжээ. Йоханнесбург хотын Соуэто дүүрэгт өнгөрсөн даваа гаригт 16 настай дөрвөн охин “Protea Glen” дунд сургуулиас гэр рүүгээ харьж яваад аянганд ниргүүлж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдний нэгийнх нь бие маш муу байгаа тухай сургуулийн захиргаанаас мэдээлжээ. Харин үүний дараа өдөр нь Эдвард VII хааны нэрэмжит дунд сургуулийн 16-18 насны есөн хөвгүүн сургуулийнхаа крикетийн талбай дээр тоглож байгаад аянганд цохиулан эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин хөвгүүдийн дөрвийнх нь бие сайжирч эмнэлгээс гарсан бол хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа тухай ВВС мэдээлжээ.

Өмнөд Африкийн цаг уурын газраас мэдээлснээр тус улсад жил бүр 260 гаруй хүн аянганд ниргүүлснээс амиа алддаг байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж