
Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциаци хэмээх байгууллага шинээр буй боллоо. Уг ассоциацийг үүсгэн байгуулах хурал бямба гаригт болж, ерөнхийлөгчөөр Ж.Батзанданг сонгосон байна. Тус ассоциацийн зорилго нь уул уурхайн салбарын орлогыг иргэдэд тэнцвэртэй хуваарилахад хяналт тавьж ажиллах явдал аж.
Тус байгууллага таван дэд ерөнхийлөгчтэй байхаар дүрэмдээ тусгасан байна. Удирдлагад “Монгол999” нэгдлийн ажлын албаны дарга Б.Аюуш, Ардчилсан хүчний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Э.галбадрал болон иргэний нийгмийн байгууллага, брокер дилерийн компаниудын төлөөллийг сонгожээ.