
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн сонгуулийн санал хураалтын дүнг шударга гаргах талаар СЕХ-ноос холбогдох арга хэмжээнүүдийг авч эхэллээ. Түүний нэг жишээ нь маргааш 15.30 цагаас СЕХ-ны байранд болох арга хэмжээ юм. Энэ үеэр сонгууль явуулах, санал хураалтыг зохион байгуулахад ашиглах боломжтой гадаад орнуудын автоматжуулсан системийг танилцуулах юм байна.
Хэдэн жилийн өмнө АНУ-д санал тооллогын үеэр ашигладаг “ухаантай” системийг Төрийн ордонд танилцуулж байсан бол өнгөрсөн жил Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нар АНУ-д айлчлахдаа мөн тийм системийг үзэж, туршлага судалж байв. СЕХ-ны зүгээс ямар боловч УИХ-ын 2012 оны сонгуулиар санал тооллогын автомат систем нэвтрүүлэхийг зорьж байгаа юм байна.
Д.ОЮУН