
Өнгөрсөн жилийн сонгуулийн дараахнаас хүүхэд бүрт сар тутам 20 мянган төгрөгийг хувь хишиг болгон түгээж байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сарын эцсийн байдлаар 821,9 мянган хүүхдэд 16,9 тэрбум төгрөгийг Хүний хөгжлийн сангаас олгоод байгаа ажээ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 2,9 тэрбум төгрөгийг хувь хишиг болгон өгчээ. Улсын хэмжээнд нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжид хамрагдагчдын 8,3 хувийг ахмад настныг асарч буй иргэд, 35,6 хувийг халамжийн тэтгэвэр авагчид, 46,4 хувийг жирэмсэн болон нярай хүүхдээ асарч буй эхчүүд, 8,6 хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй иргэд, 1,1 хувийг бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч асарч буй иргэд эзэлдэг ажээ.
Д.ЦЭЦ