
Оюутны спортын III их наадмын волейболын тэмцээний нийслэлийн бүсийн тоглолтуудын сугалаа болж, их хотын багууд гарааны шугамандаа жигдрэн жагсчээ. Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монголын оюутны спортын холбоо, Монголын волейболын холбоо хамтран зохион байгуулж байгаа энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн “А” хэсэгт Хууль сахиулах их сургууль, “Улаанбаатар” их сургууль, ҮБТДС, ХААИС, БХИС-иуд, “Б” хэсэгт “Мон-Алтиус” дээд сургууль, МУБИС-ийн БТДС, ЭМШУИС, МУИС-ийн багууд оноолт таарсан бол эмэгтэйчүүдийн “А” хэсэгт “Мон-Алтиус” дээд сургууль, ХААИС, БХИС, “Улаанбаатар” их сургууль, харин “Б” хэсэгт ЭМШУИС, ШУТИС, ҮБТДС, МУИС, МУБИС-ийн багууд тус тус нэг хэсэгт багтсан байна. Волейболын спортын өнгийг тодорхойлж байгаа оюутан залуусын тэмцээний нээлт баасан гаригийн 12:00 цагт Спортын төв ордонд эхлэх бөгөөд эмэгтэйчүүдийн тэмцээн ШУТИС-ийн спорт зааланд, эрэгтэй багуудын тоглолтууд СТО-д явагдаж, хагас шигшээ болон шигшээ тоглолтууд ням гаригт өндөрлөж, нийслэлийн бүсийн шилдэг багууд тодорно гэж
Нийслэлийн биеийн тамир, спортын газраас мэдээллээ.