“Согтуу” арга хэмжээг зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2013.02.14-нд нийтлэгдсэн

“Согтуу” арга хэмжээг зохион байгуулж байна

Замын цагдаагийн газраас “Согтуу” нэгдсэн арга хэмжээг өнөөдөр, маргаашийн туршид нийслэлийн бүхий л дүүргүүдэд зохион байгуулж эхэллээ. Учир нь аливаа тэмдэглэлт, баяр ёслолын үеэр иргэд согтуугаар замын хөдөлгөөнд оролцож, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулдаг билээ. Ялангуяа сар шинийн баярын өдрүүдэд иргэд согтуугаар явж байгаад автомашины осолд өртсөн, зөрчил гаргасан, бэртэж гэмтсэн талаарх дуудлага Түргэн тусламж болон  Цагдаагийн газарт ихээр ирдэг юм. Зөвхөн өнгөрсөн шөнийн байдлаар гэхэд, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг журамласан байна. Үүнд согтуугаар замын авто машин жолоодож осол хийсэн долоон хүн байсан бол өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон хоёр хүн машинд шүргүүлж эрүүл мэндээрээ хохирчээ. Тиймээс зам тээврийн осол, гэмтлээс сэргийлж, хараа хяналтыг сайжруулах зорилгоор нийслэлийн ойр болон алслагдсан гээд бүх л дүүрэгт цагдаагийн албаныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ийнхүү хоёр өдрийн турш хяналт тавин ажиллахаар болсон байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж