Сүхбаатарын жишиг хороололтой танилцана

Хуучирсан мэдээ: 2013.02.14-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын жишиг хороололтой танилцана

Нэгэнтээ Засаг дарга нь “Баруун-Уртаа орчин цагийн дэгжин хот болгоно” хэмээн амлаж байсанчлан Сүхбаатар аймгийн төвд “Жавхлант” жишиг хорооллыг байгуулаад байгаа. Цэвэр, бохир ус, халаалтыг гэр хороололд хэрхэн хүргэж болох, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх Сүхбаатар аймгийн туршлагыг судлах семинар энэ сарын 18-ны өдөр Баруун-Урт хотноо болох гэж байна. Танилцуулга семинарт Төв, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод аймгийнхнаас гадна Барилга хот байгуулалтын яамны төлөөлөгчид оролцох юм байна.  “Жавхлант” жишиг хороололд нийтдээ 200 айлыг цэвэр, бохир ус, халаалтад холбох төхөөрөмжийг тавиад байгаа бөгөөд одоогоор 80 гаруй айл тус хороололд суурьшаад байгаа юм.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж