Цагаан сарыг түгжрэл &#34чимэв&#34

Хуучирсан мэдээ: 2013.02.14-нд нийтлэгдсэн

Цагаан сарыг түгжрэл &#34чимэв&#34

“Сар шинэдээ сайхан шинэлж байна уу. Айл их хэсэж алт, мөнгөих цуглуулав уу” гэж хөгшид буурай хамаатан садан, ах дүү, үр хүүхдүүдээсээ асууна. Гэвч тэд хариуд нь “Сайхан шинэлж байна. Та сайхан шинэлж байна уу. Алт мөнгөхараахан цуглуулж амжаагүй л байна. Анхны нь айл танайх л болж байна даа. Автозамын түгжрэл маш их байна. Танайх руу ирэх гэж гурван цаг явлаа” хэмээн хэлэх хүмүүс нэлээд байлаа. Зарим нь бүр аргаа бараад сууж явсан машинаасаа бууж 10-аад километр газар алхаж, золгох ёстой хөгшид дээрээ очсон байх юм. Ерөнхийдөөнийслэлийнхэн маань цагаан сарын хоёр, гуравхан өдрийн ихэнх хугацааг түгжрэл дунд автомашин дотроо өнгөрөөжээ.

Нийслэлд амьдрах өндөр нас­тангуудын ихэнх нь захын дүүрэгт амьдардаг. Энэ утгаараа  Цагаан сарын баяраар хотын захын автозамын ачаалал ихэсдэг. Өөрөөр хэлбэл хотын захад амьдардаг аав ээж, өвөөэмээтэйгээ золгох гэсэн хүмүүс хотын зах руу явцгаадаг. Уг нь жил бүрийн энэ баяраар хотын захын автозам ачаалалтай байдаг ч энэ жил бүр утгаа алдсаныг хүн бүр л хэлж байлаа. Ямартай ч утгаа алдсан түгжрэл дунд сар шинийнхээ ихэнх хугацааг өнгөрөөсөн хэд хэдэн жишээ дурьдая.

Миний нэг танил III хороололд амьдардаг. Тэрбээр шинийн 1-ний өглөөэртлэн босож, мөрөөгаргачихаад Дамбадаржаад амьдрах аав, ээжтэйгээ золгохоор 09:00 цагийн орчим гарсан байгаа юм. Өглөөгүүр байсан болоод ч тэр үүавтозамын ачаалал бага байж. Тиймдээ ч тав аравхан минут давхиад л очсон байна. Энэ баяраар л ойрд уулзаагүй хамаатан садантайгаа, аав ээжийндээ уулздаг болохоор тэдэнтэйгээ хууч хөөрөн нэг мэдэхэд гурав, дөрвөн цаг өнгөрчихсөн байхаар нь яаравчлан гарч Яармагт байдаг нэгэн айл руу явж.  Аав, ээжийнхээсээ гарахдаа нөгөөочих айлдаа “Танайд очиж байна шүү” гээд утсаар хэлчихэж. Гэтэл замдаа түгжрээд харуй бүрийтэй золгосон гэсэн. Бүр аргаа бараад долоо, найман цагийн дараа “Одоо очлоо шүү” гэсэн айл руугаа дахин залгаж “Түгжрээд явж байна. Өнөөдөр амжихгүй юм шиг байна. Маргааш очьё” гэж хэлээд  гэр рүүгээ харьсан тухайгаа өгүүлж байсан юм.

 Мөн Зурагтад амьдардаг аав, ээжтэйгээ золгочихоод хадмындаа очих санаатай Баянхошуу руу явахаар таксинд суусан нэгэн гэр бүл замдаа цаг гаруй түгжирсэн байна. Бүр суусан машин нь хөдлөх ч үгүй таг зогсчихоор нь таксинаасаа бууж Зурагтаас Баянхошуу руу алхсан тохиолдол ч байна. За тэгээд түгжирсэн, алхсан, осол гарсан бүхнийг жишээ авч дурьдаад байвал дуусахгүй биз.

Манай монголчууд жилд ганц болдог үндэсний баяраараа муу амлах дургүй хүмүүс.Тиймдээ ч утгаа алдсан түгжрээнд орчихоод бухимдаж уурлахгүй “Болж байна. Бүтэж байна. Сар шинэ сайхан болж байна” гэх мэт сайхан үгсийг амнаасаа угааж байсан.

Цагаан сарын өмнөхөн амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаараар нь ангилж, тэгш сондгойгоор нь замын хөдөлгөөнд оролцуулсан. Тэр үед жолооч нар “Хязгаарлалт арай дэндэж байна. Цагаан сар болох гэж байхад хүмүүс чинь машинаараа амжуулах ажил байдаг юм байгаа биз дээ” хэмээн бухимдаж байхдаа “Хязгаарлалт гэдэг чинь бидний төлөө” гэдгийг ойлгоогүй байсан. Харин өнгөрсөн хэдхэн өдөр замын голд байж ядан түгжирсэн хүмүүс хэний төлөөавтомашиныг улсын дугаараар нь ангилж хөдөлгөөнд оролцуулаад байсныг ойлгон “Цагаан сарын хэдэн өдөр автомашины хязгаарлалтыг илүүнарийвчлалтай зохион байгуулмаар юм байна. Замын голд дөрөв, тав бүр цаашлаад долоо, найман цагаар түгжирч байхаар машинаа гражид нь тавьчихаад такси барьж, түгжрэлгүй явж байсан нь дээр юм байна” хэмээн ярьж байсан хүн цөөнгүй байсан юм. Ямартай ч  томоохон баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хэрэгтэй гэдгийг замын түгжрэлд өнгөрөөсөн сар шинийн баяр тодоос тод харууллаа.

Ж.БАТТУУЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж