Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна. Бүлгээр зургаан асуудал авч хэлэлцэхээр төлөвлөснөөс Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг авч хэлэлцэж байна. Мөн  УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэх, Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг ч шийдвэрлэх юм.   

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж