Дмитрий Медведев орлогоо тайлагнав

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Дмитрий Медведев орлогоо тайлагнав

ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев 2009 онд 3 335 281 рубль, 39 мөнгөний орлоготой ажиллажээ. Төрийн тэргүүн болоод түүний гэр бүлийн орлогын тайланг Кремлийн сайтад нийтэлсэн байлаа.
Оросын банкууд дахь 12 хадгаламжиндаа Медведев 3,6 сая рублийг хадгалуулж байна. Дмитрий ба Светлана Медведевынхан хамтдаа 367,8 кв.м орон сууцтай юм. Ерөнхийлөгч 1948 онд үйлдвэрлэсэн ГАЗ 20 "Победа" машины эзэн ба харин тэргүүн хатагтайд 1999 оны Volkswagen Golf машин байгаа гэнэ. Дмитрий Медведев түрээсийн эрх бүхий  4700 квадрат метр газартай гэнэ.
Ерөнхийлөгчтөй зэрэгцээд түүний  тамгын газрын ажилтнуудын орлогын мэдээг уг сайтад тавьсан байлаа. Тэднээс хамгийн их 98 сая рублийн орлогыг зөвлөх Леонид Рейман олсон байна. Хойд Кавказын холбооны тойргийн ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Александр Хлопонин 68 саяыг, хүүхдийн омбудсмен Павел Астахов  29,8 саяыг, ерөнхийлөгчийн туслах Константин Чуйченко – 22,8 сая орчим, Баруун хойд холбооны тойргийн ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Илья Клебанов – 23,8 сая рублийг тус тус олсон байна. Албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүдээс хамгийн өндөр 56,4 сая рублийн орлоготой нь тамгын газрын орлогч дарга Владислав Сурковын эхнэр байгаа юм.
Оросын Засгийн газрын гишүүдийн орлогын жагсаалтыг харвал ерөнхий сайд В.Путины өнгөрсөн жилийн орлого 3,9 сая ба түүний эхнэрийн орлого нь 582 рубль байжээ. Сайд нараас байгалийн нөөцийн яамыг толгойлдог Юрий Трутнев орлогоороо тэргүүлсэн байна. Тэрээр хувьцаагаа зээлдүүлснээс сан хөмрөгөд нь155,1 сая рубль орж иржээ. Засгийн газрын гишүүдийн гэр бүлийнхнээс ерөнхий сайдын орлогч Игорь Шуваловын эхнэр хамгийн өндөр орлоготой нь буюу 642 сая рублийн орлого олжээ. Хамгийн даруухан орлогыг Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков, Дотоод хэргийн сайд Рашид Нургалиев нар байсан ба тэдний орлого тус бүрдээ 2 сая 767 768 рубль болжээ.
Орлого зарлагын мэдүүлгээр бол ерөнхий сайд В.Путин 77 кв.м талбайтай хувийн орон сууц, 1500  кв.м газартай юм байна. Мөн нийтийн талбайд  нэг гарааш, гараашийн хоршоололд нэг машины  хувь эзэмшдэг гэнэ. Засгийн газрын тэргүүн 1960 ба 1965 оны үйлдвэрийн ГАЗ М-21 маркийн хоёр машинтай. 1987 онд үйлдвэрлэсэн “Скиф” маркийн нэг чиргүүлтэй. Путин ОАО "Санкт-Петербург” банкны 230 хувьцаатай гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж