
ОУОХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу Пак Жун Ү хийсэн үйлдэлийнх нь төлөө зүгээр л сануулаад өнгөрсөн билээ. Өмнөд Солонгосын Олимпийн хороонд тамирчдын боловролыг дээшлүүлэх болон тэмцээний дүрмийн талаар сайн ойлголттой байхыг мөн анхааруулсан байна.
ОУОХ-ны төлөөлөгч Марк Адамсын хэлснээр Пак медалиа олны нүдэн дээр буюу ямар нэгэн баяр ёслолгүйгээр хүлээн авах ёстой ажээ.
ОУОХ өнгөрсөн оны наймдугаар сарын 10-нд Пакийн медалийг өгөхөөс татгалзаж түүнээс сонсгол авахыг хүсэж байсан ба энэ даваа гаригт тэрээр өөрийн үйлдэлээ тайлбарлаж сонсгол хийжээ.
Лондонгийн олимпийн хүрэл медалийн төлөөх тоглолтын дараа Парк өөрийн улсын далбааны өнгөтэй лоозонг үзүүлсэн ба улмаар хоёр улсын дипломат харьцаанд сэв суулгаад байсан юм. Түүний үзүүлсэн лоозон дээр “Докдо бол бидний нутаг” хэмээн Японтой маргаантай байсан нутаг дэвсгэрийн нэрийг ийнхүү олимпийн тоглолтын үеэр гаргасан билээ.
ОУОХ болон ФИФА түүнийг улс төрийн зорилготой үйлдэл хийлээ хэмээн буруутгаж байгаа ч Өмнөд Солонгосын тал Паркийг ийм үйлдэл хийнэ гэсэн бодолгүй байсан ба зөвхөн хөгжөөн дэмжигчийн шидсэн самбарыг барьсан хэмээн өмөөрч байгаа юм байна.
ФИФА түүнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тойргийн хоёр тоглолтонд орох эрхийг хассан ба тэрээр Катар (3 сарын 26) болон Ливантай (6 сарын 4) хийх тоглолтуудыг өнжихөөр болсон.