
Ламын тэрслүү ажиллагааг мэдсэн хаан түүнийг барьж, цаазлахаар болсон гэдэг. Валентин өөрөө шоронгийн харгалзагчийн сохор охинд дурласан байж таарав. Цаазлуулахаас нэг хоногийн өмнө тэрээр дурлалт бүсгүйдээ хайр сэтгэлээ илчилсэн захидал бичээд, төгсгөлд нь “Чиний Валентин” хэмээн бичсэн байжээ.
Хожим итгэл үнэмшлийнхээ төлөө шаналан тарчилсан христийн хүн гэгдээд 496 онд Ромын хамба Папа Геласиус (Pope Gelasius I) түүнийг хувилгаанаар тодруулсан юм. Хамба ламтан хоёрдугаар сарын 14-ний өдрийг Гэгээн Валентины өдөр болгон зарласан байна. 1969 онд шашны шинэчлэлийн дагуу намтар түүх нь зөрөлдөөнтэй гээд Хувилгаан Валентиныг католик шашны хуанлиас хассан байв. Ер нь шашин энэ өдрийг төдийлэн дэмжиж ирээгүй ажээ. Ямар ч байсан энэ өдрөөр хайрын захидал “валентин” бичих уламжлал гарч иржээ.
Баруун Европ энэ баярыг XIII зуунаас, АНУ-д 1777 оноос тэмдэглэж ирэв. Энэ өдөр бэлэг бэлтгэх нь нэлээд сайн бизнес болж эхэлсэн гэдэг. Өнгөрсөн зууны эхээр Марципан цэцгийг америкчууд бэлэглэдэг байсан нь үнэтэйд орох бизнес байлаа. Японд энэ өдрөөр амттан бэлэглэж ирснийг шоколадын нэг компани үүсгэсэн байв. Япон эрчүүд энэ өдрөөр ихээхэн бэлэг авдаг учраас эрэгтэйчүүдийн барааны том бизнес явагддаг.
Францчууд бол үнэт эдлэлээр, Даничууд хатаасан цагаан цэцгээр бэлгэ барьдаг уламжлалтай нь бас л муугүй бизнес. Британи охид өглөө эртлэн цонхоор харж зогсох бөгөөд анх харсан эрэгтэйгээ заяаны хань гэдэг ажээ.
Харин Саудын Арабт энэ баярыг хориглосон ба зөрчвөл томоохон торгуультай. Гэхдээ л энэ өдөр тэнд сарнай их гүйлгээтэй байдаг байна. Хятадад харьцангуй саяхнаас тэмдэглэгдэх болсон энэ баяр нь наймаачид, компаниудад ихээхэн ашиг авчирдаг ажээ.