Англи эмэгтэй гудамжинд амаржжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.14-нд нийтлэгдсэн

Англи эмэгтэй гудамжинд амаржжээ

Английн Бакингемширийн Хай-Уикомэд орших “Eden” худалдааны төвийн гаднах явган хүний зам дээр мягмар гаригийн шөнийн 02:00 цагт Ким Лейтон гэгч эмэгтэй амаржсан байна. 25 настай Ким Лейтон охиноо төрүүлэхээр ээжтэйгээ хамт эмнэлэг рүү явж байсан боловч эмнэлэг бараадаж амжилгүй гудамжинд нярайлж буй нь хяналтын камер /CCTV/-т бичигдэн үлджээ. Ким Лейтон үдшийн 23:00 цагийн үед “хүүхдийнх нь ус  гарлаа” хэмээн “Wycombe” эмнэлэгт утсаар хандахад эмч түүнийг хэсэг хүлээж, өвчин намдаах эм уухыг зөвлөсөн аж.  Харин Ким Лейтон эмнэлгийн тусламжийг хүлээж ядаад өөрөө эмнэлэгт очихоор шөнийн 1:45 минутын үед гэрээсээ гарчээ. Гэвч тэрээр эмнэлэгт хүрч амжилгүй гудамжинд амаржсан бөгөөд түүнийг охиноо өлгийдөн авахад хамгаалалтын гурван ажилтан байлцаж, эх баригч эмчээс утсаар зөвлөгөө аван тусалснаар ээж нь зээ охиноо эх барьж авсан байна. Ингээд Ким Лейтоныг гадаа гудамжинд  дөнгөж амаржсаны дараа хожимдсон түргэн тусламж хүрч ирэн эх, охиныг эмнэлэг рүү авч оджээ. Ким Лейтон охиндоо Лианне гэдэг нэр өгсөн бөгөөд охин нь эрүүл саруул байгаа юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж