
-С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан Ч, Х нарын Монголын хоёр иргэнийг АНУ-ын тусгай хүчний 20 гаруй цагдаа баривчилсан тухай мэдээлэл сүүлийн үед цахим хуудсуудаар цацагдаж байна. Ийм баривчилгаа яг болсон уу?
-Манай талаас энэ мэдээллийг огт үндэслэлгүй, буруу ташаа мэдээлэл гэж хэлэх байна. Хэрвээ АНУ-д тусгай хүчнийхэн оролцсон томоохон ажиллагаа зохиовол манай улсын холбогдох албан тушаалтнуудад заавал мэдээлэх ёстой.
-Тэгвэл манай талаас АНУ-д хүсэлт тавиагүй, АНУ-д баривчлах ажиллагаа зохион байгуулаагүй гэж ойлгож болох уу?
-Манай зүгээс л лав ийм төрлийн хүсэлт АНУ руу явуулаагүй.
Б.БОЛОРСҮХ