Хүүхнүүд 30, эрчүүд 60 дөхөж байж

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Хүүхнүүд 30, эрчүүд 60 дөхөж байж

Энэ насандаа яадаг вэ гэж үү? Хөгшрөлтийн тухай бодож эхэлдэг байх нь. Гуч гарч яваа бүсгүй та хөгширч байгаа юм шиг санагдан, сэтгэлээр унаж эхэлсэн бол та ганцаараа биш ээ. Англид явуулсан нэгэн судалгаанаас харахад эмэгтэйчүүд дунджаар 29 настайдаа энэ тухай бодож эхэлдэг байхад эрчүүд 60 нэлээд дөхөж байж л энэ түгшүүрийг жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлдэг гэнэ.


Анхны үрчлээ, буурал үсээ хараад эмэгтэйчүүд тун их эмзэглэн, хямардаг бол эрчүүд төдий л хүндээр хүлээж авдаггүй. Судалгаанд оролцсон 1000 хүний дийлэнх нь эмэгтэйчүүд 29 хүрээд залуу насны өнгө жавхаагаа бага багаар алддаг хэмээн үзсэн байна. Эмэгтэйчүүдийн 50 хувь нь жирэмснээс үүдэлтэй гэдэсний булчин суларч, бас хүүхэд хөхүүлснээс болж хөх нь унжих хүртэл хөгшрөлт, гоо сайхнаа алдах тухайд бараг боддоггүй хэмээн хариужээ. Гэтэл эрчүүд үрчлээс, буурал үсэндээ төдийлөн санаа зовдоггүй, харин санаа сэтгэлээрээ эрч хүчтэй, залуу өөдрөг явахыг чухалчилдаг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж