Гадил цусны даралт бууруулдаг

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Гадил цусны даралт бууруулдаг

Цусны даралт өндөртэй хүн зарим нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж байвал даралтаа бууруулж, тогтворжуулах боломжтойг эмч нар зөвлөж байна.


-Жүрж витамин С-гээр баялаг. Цэвэр жүүсийг нь уух юм уу, эсвэл өдөрт нэг жүрж идэж болно. Үүнтэй ижил үйлчилгээ үзүүлдэг жимс ногоо гэвэл, гуава, усан үзэм, цэцэгт байцаа, улаан лооль, гүзээлзгэнэ, киви.


-Тослог багатай сүүн дэх кальци, магни мөн даралт бууруулна.


-Гадил жимс даралт хэвийн байлгахад тустай эрдсээр баялаг. Гадна хальс нь борлож эхэлсэн гадил бүр илүү үр дүнтэй, тэгээд ч амт нь чихэрлэг сайхан байдаг.


-Амтат төмсийг бид хүнсэндээ төдийлөн хэрэглэдэггүй. Гэтэл энэ ногоо бидний биед зайлшгүй хэрэгтэй эрдсээр баялаг. Чанаж, эсвэл жигнэж болгоод хальстай нь идвэл үр дүнтэй. Тараг, шош үүний ижил үйлчлгээг үзүүлнэ.


-Хоолоо аль болох давсаар биш цэвэр ургамлаар амтлах хэрэгтэй. Ногооны саладанд бага зэрэг яншуй хийх зэргээр ургамлын амтлагчтай аль болох ойр нөхөрлөвөл даралт өгсөхөөс сэргийлж болно. Үүнд сонгино ч орно. Хамгийн энгийн жишээ гэхэд өглөөд ганц ширхэг өндөг сонгиноор амтлан шараад бага зэрэг яншуй цацаад идвэл даралтны эм уусантай л ижил.


-Хар шоколадны ач тусыг бид сүүлийн үед мэдэх болсон. Ялангуяа зүрхэнд сайн гэж. Гэтэл бас өндөр даралтыг буулгадаг шидтэй юм гэнэ. Хар шоколадан дахь какаоны найрлага 45-80 хувьтай байдаг. Аль болох өндөр найрлагатайг нь сонгоод өдөрт 2-3 дөрвөлжин идчихвэл сайн. Чихэргүй шингэн какао маш үр дүнтэй. Харин чихэр үйлчилгээг бууруулдаг. Хэрэв та дангаар нь идэж чаддаггүй бол ямар нэг нарийн боов, талхан дээр шоколаднаасаа түрхэж байгаад идсэн ч болно шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж