“Парисын дарь эхийн сүм”-д саатаарай

Хуучирсан мэдээ: 2013.02.13-нд нийтлэгдсэн

“Парисын дарь эхийн сүм”-д саатаарай

Улсын драмын эрдмийн театр Гэгээн хайрын өдөр, Валентины баярт зориулан Виктор Хюгогийн "Парисын Дарь эхийн сүм” сонгодог мюзикл драмыг маргааш ганцхан удаа тоглох гэж байна. Францын алдарт зохиолч Виктор Хюго 1831 онд тэрлэн бичсэн “Парисын эх дагины сүм” хэмээх энэхүү алдарт бүтээл өнөөдөр ч өөрийн үнэ цэнийг алдалгүй амьд хэвээр оршин байж, агуу хайр дурлалын мөнхийн дуулал болон, орон орны тайзнаа эгшиглэсээр байгаа юм.

УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулан тайзнаа толилуулсан уг бүтээл гурван хоор болон 10 дуутай.  Тэдгээр дууны шүлгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар бичиж, жүжгийн хөгжмийг  “New star” студийн хөгжмийн найруулагч С.Гантөр зохион найруулж,  дуу бичлэгийн бүх ажлыг хийсэн бөгөөд Драмын театрын жүжигчид өөрсдөө бүх дуугаа дуулсан гээд онцлог ихтэй.  Уг жүжигт УДЭТ-ын уран бүтээлчид хоёр баг болон ажилласан бөгөөд Эсмеральдод Гавьяат жүжигчин У.Уранчимэг,  Г.Отгонцэцэг нар, Квазимадо “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр, жүжигчин С.Болд-Эрдэнэ нар,

Фроллоламтад Ардын жүжигчиг П.Цэрэндагва, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг нар, Фебд жүжигчин Г.Амгаланбаатар, М.Түвшинхүү нар, Гудулд Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах, Б.Эрдэнэцэцэг  нар тус тус тоглосон юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж