Чебет Роттердамын марафонд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Чебет Роттердамын марафонд түрүүллээ

Нидерланд улсад жил бүр болдог 31 дэх удаагийн Роттердамын марафон уралдаан өчигдөр болж, Кенийн тамирчин Уилсон Квамбай Чебет тэргүүлжээ. Тэрбээр марафон уралдааны үндсэн зай болох 42 км, 195 метр замыг хоёр цаг, таван минут, 26 секундэд туулсан байна. Түүний нутаг нэгт Винсент Кипруто хоёр цаг, таван минут, 32 секундын амжилтаар удаалжээ. Чебет уралдааны сүүлийн нэг км орчим зайд Кипрутогоос тасарч, улмаар ганцаараа салангид бариалсан аж. Харин гуравдугаар байрт Этопын марафонч Чала Дечейс хоёр цаг, найман минут, 47 секундын амжилтаар шалгарчээ.

Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд ч мөн Кенийн тамирчин ноёрхсон байна. Филес Мора Онгори хоёр цаг, 24 минут, 19 секундэд нийт замаа туулснаар түрүүлсэн бол нутгийн “фаворит” Хилда Кибет найман секундээр хоцорч, хоёрдугаарт бариалжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж